Эмэгтэйчүүд эрчүүдтэй адил “харагдах” гэж тамхинд ордог

Турк улсад эмэгтэйчүүдийн дунд тамхидалд эрс нэмэгдэх болжээ. Тамхи татах нь нь эрчүүдтэй адил тэгш эрхтэйгээ харуулах хүсэл эрмэлзэл дээр суурилдаг гэх судалгаа гарсан байна. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр нэгэн эмэгтэй өөрийгөө эрчүүдтэй адил эрхтэй, зарим талаар илүү болохоо мэдэрдэг учраас тамхинд орсон гэх тайлбар өгчээ.
Стамбулын ядуу хорооллын оршин суугч өөр нэг эмэгтэй тамхи татсанаар амьдралаас бага ч гэсэн тайвшралыг олдог гэсэн байна. Тус улсад эрчүүдийн 40, эмэгтэйчүүдийн 13 хувь нь тамхи татдаг аж.