Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах чухал ажлуудын нэг нь ТҮЦ машин. Гэвч иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн иргэд банкаар үйлчлүүлэхдээ заавал тамгатай лавлагаа авах шаардлагатай болдог. Үүний тулд Улсын бүртгэлийн ерөнхий газарт болон бусад цэгүүдээр үйлчлүүлэх ёстой.
Улсын хэмжээнд нэг жилийн хугацаанд 200 мянган ширхэг лавлагаа хэвлэдэг байна. Эдгээрийн ихэнх нь төрийн үйлчилгээ авахад шаарддаг нь иргэдэд ихээхэн хүндрэл учруулдаг байна. Тиймээс монголын төр өөртөө байдаг мэдээллийг иргэдээс шаардахгүй байхаар хуулинд өөрчлөлт оруулахаар болжээ. Хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэн батлахаар хууль санаачлагчид зэхэж буй бөгөөд нийтдээ таван төрлийг бичиг баримтын хуулбар, лавлагааг иргэдээс төрийн байгууллага, банк санхүүгийн салбарууд шаардахаа болих юм.
Хууль батлагдсанаар гэрлэсний лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын лавлагаа, эд хөрөнгийн бүртгэлийн лавлагааг төр иргэдээс шаардахаа болих аж. Ингэснээр аливаа залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж Хууль зүй дотоод хэргийн яамнаас тайлбарлалаа.
1 comment
сонин юм аа улам л сэжигтэй болох бус уу,манай хаяг хэлээд яваад байвал яах болж байна