Хүчингийн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулгыг АТГ-аас мөрдөн шалгаж буй. Тэрбээр бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө өгөх бодолтой байгаагаа намынхандаа хэлжээ. Харин намынх нь удирдлагууд, зарим гишүүн үүнийг хүлээн зөвшөөрөөгүй байна. Учир нь намд хохиролтой гэж үзсэн учраас “болохгүй” гэх зөвлөгөө өгчээ. Энэ үйл явдал МАН-ын баярын өмнөхөн болсон гэх мэдээлэл байна.
Хэрэв УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзвал Хэнтий аймагт нөхөн сонгууль болох бөгөөд МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, тус аймгийн Засаг дарга Н.Ганбямба нарын нэрийг дэвшүүлэх тухай яриа шаргал ордонд гарч эхэлжээ. Харин МАХН-аас намын дарга Н.Энхбаяр нэр дэвших бол АН-аас Ж.Оюунбаатар нэр дэвших сураг байна.