“Universe best songs” наадмаас урлагийн гараагаа эхэлсэн дуучин А.Хишигдалай жин хасч, гоолиг болсноор өөртөө тун ч итгэлтэй болж, задгай хувцаслах болсон. Өөрийн бие галбир гадаад төрхөндөө чамгүй анхаарч өөртөө өөрчлөлт хийгээд авсан тэрээр хэд хэдэн брэндийн нүүр царай болоод амжсан. Дотуур хувцасны брэндийн нүүр царай болж хагас нүцгэн зургуудаар олныг ангайлгаад авсан тэрээр “Гоо” брэнтэй хамтарч ажиллан мөн л олноос магтаал шүүмжлэлийн аль алийг хүртээд авсан.

 “Гоо” брэндийн зурган дээр ихэд шүүмжлүүлсэн тэрээр энэ тухайгааа “Далайн эргээр чинь хүмүүс зүв зүгээр л явж байдаг биз дээ. Тэгээд л мань мэтийгээ ганц зураг авахуулангуут бөөн л юм болох юм. Гоо брэндийн захирал Гоо гээд бүсгүй зураг авалт болж байхад хажууд байсан юм. Өө гоё болж байна, одоо ингээрэй, тэгээрэй гээд яг тэр бүсгүйн заавраар хийсэн. Тэгээд энэ зураг гоё байна гэхээр нь мэдээж гэрээтэй ажиллаж байгаа болохоор муухай байна, наадахаа соль, боль гэж хэлж чадахгүй ш д. Тэгээд л за за, та нарт таалагдаж байгаа бол окэй, та нар захиалагч тал, таалагдаж байгаа бол цац. Таалагдахгүй байгаа бол дахиад авахуулъя гэсэн чинь өөрсдөө ямар ч асуудалгүй гээд цацсан” хэмээжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн