Ойрын өдрүүдэд баруун аймгуудын нутгаар салхи секундэд 24 м/сек хүрч, шороон шуурга шуурчээ. Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн улмаас баруун аймгуудад олон барилгын дээвэр хийсч, гэр нуран, эрчим хүчний тулгуур шон унасан байна.

Тодруулбал, Ховд аймгийн Дуут сумын төвд гуравдугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 24 метр секунтэд хүрч шороон шуурга шуурсаны улмаас сумын цэцэрлэгийн барилгын дээвэр хууларч, 10 айлын хашаа, 3 айлын гэр нурсан, мал бэлчээрлэх боломжгүй болсоныг аймгийн онцгой байдлын газраас мэдээлсэн байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн