ОХУ-ын Кемерово хотын “Өвлийн интоор” нэртэй худалдааны төвд өнгөрсөн шөнө түймэрт шатаж, цогшсон нурингаас дахин гал гарчээ. Дараалан гарч буй түймэрт амиа алдсан хүмүүсийн тоо 64 болжээ. Тэдгээрийн дийлэнх нь хүүхдүүд аж.
Барилгын зарим хэсэг нь нурж гал сөнөөгчид галыг унтраахаар ажиллаж байх үед барилга дотор 600-800 хэмийн халуун байсан гэнэ. Хохирогчдын ар гэрийнхэн тэднээс мэдээ хүлээж дугаарлан зогсжээ. Тус худалдаа, үйлчилгээний цогцолбор таван давхар барилга юу юугүй нурахад ойрхон байгаа ч эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ. Амиа алдсан хүмүүсээс 17 хүнийг хэн болохыг тогтоосон бөгөөд цогцос таних ажиллагаанд хохирогчдын ар гэрийнхэн оролцжээ.
Гэвч зарим цогцсыг таних ажиллагаанд генетикийн шинжилгээ явуулах шаардлагатай болсон талаар ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова ярьж байна. Кемерово мужид гурван өдрийн гашуудал зарлаад байгаа ажээ. Хотын оршин суугчид гал түймэрт өртсөн барилгын гадна хохирогчдын дурсгалыг хүндэтгэн лаа асааж, цэцэг, чихмэл тоглоом тавьж байгаа гэнэ.
4 comments
Үнэхээр харамсалтай
evii evii nyalh urs.um maani bad mi hum
Ээ Бурхан минь!
Маш харамсалтай байна Ийм үед эв нэгдэлтэй сонор сэрэмжтэй байх хэрэгтэй шүүдээ Адгын муу хүмүүс харжил байгаа