Барбид дургүй охид гэж үгүй. XX зууны хамгийн алдартай тоглоомоор тоглодог, тоглож өссөн охид тоглоомноосоо үлгэр дууриалал авдаг нь мэдээж. Нэгэн удаа балчирхан охиноос том болоод ямар мэргэжилтэй болохыг хүсч байгааг нь асууж л дээ. Бяцхан охин нүдээ хэдэнтээ арчаад ер бодлогошролгүйгээр “Би Барби болохыг хүсч байна” гэв. “Юу гэсэн үг вэ? Тэр чинь хүүхэлдэй шүү дээ” гэж эцэг, эх нь гайхтал тэрээр хариуд нь “Би хүүхэлдэй болохыг хүсч байна.

Барби шиг хөөрхөн байж, түүнийх шиг ягаан байшинд амьдран, намайг хувцаслан, элдэв гоё зүйлс авч өгч байхыг хүснэ. Дээр нь би “Кен гэдэг нөхөртэй болохыг хүсч байна. Ханхар цээжтэй, цэнхэр нүдтэй залуу” гэжээ. Хүүхдийнхээ илэн далангүй хариултыг сонсоод эцэг, эх нь цочирдсон нь мэдээж. Тэд гэрээсээ хуванцраар хийгдсэн тэнэгхэн Барбиг гаргаж хаяхыг оролдсон боловч охин нь аймшигтай эсэргүүцэл үзүүлсэн тул айсандаа бүх юмыг нь хэвээр орхисны дээр хүүхэлдэйд ээлжит гоёлыг худалдан авч өгчээ…

Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт дэлхийд алдартай амьд барби болсон охид эмэгтэйчүүд олон бий. Бас барби шиг төгс төгөлдөр болох гээд гоо сайхны золиос болсон олон жишээг бид мэднэ. Энэ хүүхэлдэйтэй хамгийн төстэй болж чадсан Украйны   31 настай Велериева Лукянова юм. Тэрбээр энэ дүрээрээ алдартай болсон бөгөд бүх зүйл нь өөгүй болсон.

Лукяновагийн хиймэл биш будаггүй бодит төрх Youtube-д хадгаладан үлджээ.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн