БГД 10-р хороонд байрлах “Хүнс таван толгой”ХХК-ний махны үйлдвэрлэлд хяналт шалгалт хийжээ. Шалгалтын үеэр стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй бохир орчинд /ахуйн зориулалттай амбаарт/ гарал үүсэл нь тодорхойгүй их хэмжээний хонь, ямаа, үхрийн толгой нөөцлөж, хуйхлаж байсныг нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас илрүүлжээ. Тэрбээр чанарын шаардлага хангахгүй болсон бог малын 724 ширхэг толгойг Улаанчулуутын хогын цэгт устгалд оруулсан байна.

НМХГ-ын даргын баталсан 02-01/67 тоот мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу  зөрчил гаргасан аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн 11.2-т заасны торгуулийн арга хэмжээ ногдуулж, цаашид авах арга хэмжээний талаар албан даалгавар хүргүүлэн ажиллаж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн