Нийслэлийн хэмжээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлэн газар эзэмшиж, ашиглан, хашаа хатгасан 341 иргэн, аж ахуйн нэгж байгууллага бий. Тэгвэл нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг хааж хашаа, хаалт босгосон эдгээр байгууллагууд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын захирамжийн дагуу газраа чөлөөлөхгүй бол албадан буулгах юм байна. Хохирлыг иргэн өөрөө хариуцна гэдгийг Нийслэлийн газрын албаны Гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Р.Бурмаа хэллээ.
Өнөөдрийн байдлаар 5-6 зөрчлийг арилгуулж газрыг чөлөөлөөд байна. Энэ арга хэмжээ ирэх аравдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ.