Хүчтэй давалгааны улмаас 140 халим үхэж, зургаан амьд үлджээ
2018-03-26 11:37

Баруун Австралийн Хамелийн далайн эрэгт хүчтэй давалгаа үүсч 100 гаруй халим эрэгт шидэгдсэн байсныг хамгаалагчид олж илрүүлжээ. Түүнчлэн Перт хотоос 300 км-ийн цаана байрлах уг эрэгт ойролцоогоор 140 халим амиа алдсан бол ердөө зургаахан халим амьд үлджээ.
Амьд үлдсэн халимуудыг далай руу нь буцаан хийх аврах ажиллагаанд сайн дурынхан идэвхтэй оролцсон байна. “Цаг агаарын таагүй уур амьсгал халимуудад заналхийлж байна” хэмээн амьтан хамгаалагчид мэдэгджээ.