Мексикийн Гуэрреро мужид орших Кока кола Femsa  дэлхийн хамгийн том савлагч үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ.  Учир нь орон нутгийн гэмт хэргийн бүлэглэлүүд байнга дарамталж, халдах болсны улмаас үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоож байгааг Баасан гарагт мэдэгджээ. Баасан гарагийн өглөө Гуэрреро мужийн цагдаагийн газрын төлөөлөгч Рикардо Алварез Хередиа Кока Колагийн үйлдвэрийн дэргэд 20 орчим зэвсэгт этгээдтэй буудалцсаны эцэст халдлагыг зогсоосон тухай мэдээлж байв.

Дээрэмчид зугтаж, цагдаа нар ачааны машин, галт зэвсэг, Молотов коктэйль зэргийг олзолжээ. Мөн дээрэмчдээс нэг хүнийг баривчилсан байна. Кока кола Femsa-г Мексикийн Fomento Economico Mexicano компанийн 47 хувийн эзэмшилтэйгээр байгуулж, 40 орчим жил ажиллуулжээ. Тэрбээр эрх баригчид энэ байдлыг засаж, сайжруулах дорвитой алхам хийхгүй байгаагаас мөн ийм арга хэмжээ авахад хүрсэн гэнэ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн