Судалгаагаар монголчуудын 45 хувь нь Д амин дэмийн дутагдалтай гэх дүгнэлтийг мэргэжилтнүүд хийсэн байдаг. Нарнаас хэт их хамгаалж, хоол ундны шим тэжээл тааруу байснаас үүдэн энэхүү амин чухал витамины дутагдалд ордог. Д амин дэм дутагдсан дараах шинж тэмдэг илэрвэл таныг эмчид хандахыг зөвлөж байна.
Ядрах
Та маш олон зүйлээс болж ядарсан байж магадгүй. Гэхдээ таны биед чухал шим тэжээл дутагдвал удаан хугацаанд хүний бие ядарч сульддаг. Иймд та эрүүл зөв хооллосноор Д амин дэмийг хүнсээрээ дамжуулан авах болно.
Өвдөх
Олон хүн витамин, эрдэс бодис бидний бие махбодод чухал ач холбогдолтой болохыг мэддэггүй. Өдөр бүр олон төрлийн амин дэмийг хэрэглэхгүй байх хандлагатай байдаг. Хэрвээ та идсэн хоол тэжээлээсээ хангалттай хэмжээний витамин авдаггүй бол витаминыг нэмэгдэл хэрэглэх шаардлагатай. Д витамин нь биднийг өвдөхөөс сэргийлэх, халдвар авах эрсдлийг бууруулж дархлааны тогтолцоог бэхжүүлдэг.
Маш их хөлрөх
Хэвийн температурт байгаа нөхцөлд хөлөрч байвал таны бие ямар нэгэн зүйл хэлэхийг оролдож байна гэсэн үг юм. Гар эсвэл дух хөлстөх нь хорт бодисыг ялгаруулж байдаг. Энэ нь Д аминдэм дутагдаж буй эхний шинж тэмдгүүдийн нэг.
Хэт их нарнаас хамгаалах зүйлс хэрэглэх
Бид зөвхөн нарнаас Д амин дэмийг авч байдаг.Зуны улиралд нарнаас хамгаалах хэрэгслүүд нь хэт ягаан туяаны цацрагийн аюулаас хамгаалах чухал үүрэгтэй ч энэ нь таныг Д витамины дутагдалд хүргэдэг.
Нуруу өвдөх
Д амин дэм нь яс, булчинг эрүүл байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв таны нуруугаар чилж, байнга өвддөг бол энэхүү амин дэм дутагдсан гэсэн үг. Тиймээс эмчид хандах хэрэгтэй.
Сэтгэлээр унах
Сэтгэлээр унаж, гутрах нь уйтгарлаж гуниглана гэсэн үг биш. Тархин дахь гормонууд тэнцвэргүй болсноор сэтгэлээр унаж хямарч эхэлдэг. Иймд сэтгэлийн хөдөлгөөнөө хянаж, дасгал хөдөлгөөн хийх, идэвхтэй байх нь өөдрөг байх нэг шалгаан болно.
Үс унах
Ялангуяа охид эмэгтэйчүүдийн сэтгэлийг хамгийн их зовоосон асуудал бол үс унах. Магадгүй та аль нэг салоноор үйлчлүүлэхдээ үс уналтын талаар мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч байсан байх. Гоо сайхны талаас нь авч үзвэл хичнээн сайн шампунь, ангижруулагч, тэжээлийн тос түрхлээ ч үс унасан хэвээр байвал Д витамин дутагдсан гэсэн үг юм. Бие организмд тэжээллэг бодисууд дутагдснаар үс унаж, эрт халзарч эхэлдэг.
Хоол шингэхгүй байх
Энэ шинж тэмдэг нь маш чухал юм. Хэрэв та хоол их, бага идсэн ч хамаагүй шингэхгүй ходоод тань хүнд оргиж байвал Д амин дэм дутагдснаас болж хоол шингээх чадваргүй болжээ. Үүнээс болж бүдүүн гэдэсний архаг үрэвсэл, хорт хавдар гээд олон асуудал үүсч болзошгүй. Тиймээс эмчид хандаж, зуны улиралд нарнаас эрч хүчээ сайтар авах нь чухал.
Эрч хүчгүй болох
Хэрэв та багахан зүйлийг ч өргөж дийлхээргүй сульдсан бол танд Д витамин дутагдаж байгааг илэрхийлж байгаа юм. Өөрөөр хэлбэл бидний яс кальци шингээж чадахгүй болсон байна гэсэн үг. Иймд цусны шинжилгээ өгөх хэрэгтэй.
Гэрээс гарах дургүй болох
Эрүүл агаарт гарч байх нь Д витаминыг авах гол эх үүсвэр юм. Хэрэв та гэртээ байхыг илүүд үзвэл ядаж хөшигөө нээж цонхоороо нарны гэрэл хангалттай оруулах хэрэгтэй.