Шөнө нь сайн унтаж амарч чадаагүй хүмүүс хэсэгхэн зуур дуг хийгээд авахад ядаргаа тайлагдаж, тархины үйл ажиллагаа мэдэгдэхүйц сайжирдаг болохыг Калифорни муж улсын Беркли их сургуулийн эрдэмтэд тогтоосон байна. Нойргүй хоносон оюутны тогтоох чадвар 40 хувиар мууддаг болохыг эрдэмтэд хэлж байна.
Мөн та ажил дээрээ байхдаа ажлын чадамж буурсан тохиолдолд аливаа юмыг гараар бичиж тэмдэглэх нь тархиы үйл ажиллагаанд тустай байдаг аж. Гадаад хэл сурах гэж байгаа хүмүүсийн ихэнхи нь гараар бичиж тэмдэглэх явцдаа тогтоож, сайн суралцдаг гэнэ.