Бөхийн өргөөнд үймээн тарьсан “Бөх”-чүүд

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж өчигдөр ТВ5 телевизийн “Монгол улсаа хөгжүүлье” нэвтрүүлэгт оролцон өнгөрсөн оны тавдугаар сард болсон ээлжит “Их Эе” их хурлыг хууль бус хуралдсан хэмээх мэдээлэл хийжээ. Хэсэг бөхчүүд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон шүүхийн шийдвэрийн бичгийг одоогийн холбооны удирдлагуудад хүргүүлэхээр Бөхийн өргөөнд очоод байна. Энэ үеэр цагдаагийн хамгаалалт гаргаж, багагүй үймээн гарсан байна.
Х.Баянмөнх , Ж.Ганболд, А.Сүхбат, Ц.Дуламсүрэн нарын зохион байгуулж хуралдуулсан “Ээлжит Их Эе” гэх цуглаан нь МҮБХ-ны дүрэм, “Ээлжит ба ээлжит бус Их Эеийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг тогтоох журам”, УДШ-ийн 2003 оны 403-р тогтоолыг ноцтой зөрчсөн хэмээн мэдэгдэж, баримтыг хүргүүлсэн билээ. Энэхүү хурлаар холбооны тэргүүнээр Л.Чинбатыг томилоод байсан юм. Монголын үндэсний бөхийн холбооноос “Их ЭЕ” ээлжит их хурлыг ирэх бямба гаригт хуралдуулна гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа юм.