Улс үндэстэн бүр өөр өөрсдийн гэсэн цайны ёс заншил, уламжлалтай. Гэхдээ 21-р зууны технологийн энэ эрин үед дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа иргэд шинэ дэвшлийг агуулсан төхөөрөмжийн нөлөөгөөр цайны соёл, тэр дотроо цайг боловсруулах түүнийг хэрэглэх арга барил нь нэг болсон гэдэгт эргэлзэх хүн бараг байхгүй. Үүнтэй холбогдуулан цайг хэт авианы долгион ашиглаж чанах зориулалтаар бүтээгдсэн “Тиймоса” нэртэй цай чанагч төхөөрөмжийг онцолж байгаа юм. Хүн төрөлхтөн анх цайг гал түлж буцалгаж уудаг байсан бол өнөөдөр хэт авиаг ашиглаж цайгаа буцалгадаг болжээ.

Доктор Кэтрин Лью болон түүний ах Ирвин Люгийн гэр бүл өнгөрсөн зууны 80-иад оноос эхлэн цайны бизнест хөл тавьсан юм. Тухайн үеэс эхлэн цай гэдэг амтат халуун ундааны шинж чанар, боловсруулах тал дээр өөр өөр арга барилыг хийсээр ирсэн нь өнөөдрийн бидний энэ харж байгаа цай чанагч төхөөрөмж өнөөгийн нийгэмд мэндлэх үндэс суурь нь болсон юм байна. Уламжлалт бус технологиор ус буцалгаж ууна гэдэг гайхалтай хэрэг. Тэр тусмаа цай чанах. Энэ төхөөрөмжийн тагийг сөхөөд дотор хэсгийн дээд талд байрлах шүүлтүүрт уухыг хүссэн цайныхаа хандыг тавина.

Мэдээж үүнээс өмнө саванд усаа хийсэн байх хэрэгтэй. Ингээд цайныхаа хандыг хийснийхээ дараагаар тагийг таглаад буцалгах гэсэн товчлуур дээр дарна. Ердөө 3-хан минутын дараагаар таны цай буцалж, цайгаа уухыг сануулна. Маш хурдан. Өглөө эрт ажилдаа яаран гарах байгаа хүн бүрт маш тохиромжтой болжээ гэж бодож болно. Мэдээж орчин үеийн бүх технологийн бүтээлүүдийн адил ухаалаг гар утсаараа ч холбогдон ашиглаж болно. Зах зээлд өргөнөөр нэвтрүүлэхийн тулд хөрөнгө санхүүжилт хэрэгтэй байсан ч зохион бүтээгчид нь асуудлаа шийдэж чадсан. Худалдаанд 239-399 ам.долларын үнэтэйгээр хэрэглэгч, захиалагчдын гарт хүрч очно.

Эх сурвалж “Монголын мэдээ” сонин

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн