БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян “Манай улс энэ жил хот суурин газарт 13 сая гаруй ажлын байр бий болгох зорилт тавин ажиллаж хэмээн /Синьхуа/ агентлагт мэдээлжээ. Тэрбээр сүүлийн таван жилийн хугацаанд хот суурин газарт 66 сая гаруй ажлын байр бий болгож өдгөө 11 сая хүнийг ажлын байраар хангах зорилт тавин бэлтгэл ажилдаа оржээ.
Ли Көцян “Хөдөлмөр эрхлэлтийн асуудал нь зөвхөн гэр бүлүүдэд төдийгүй бүхий л түвшинд хамааралтай чухал асуудал юм. Энэ жил хөдөө орон нутгаас ирсэн 3 саяас багагүй цагаач ажилчдад ажлын байр олгоно. Тэдэнд тогтвортой ажил олж өгөх нь засгийн газрын үүрэг хариуцлага юм. Манай улсын хотуудад хөдөө орон нутгаас ирсэн ойролцоогоор 280 сая цагаач ажилчид байгаа юм. Энэ нь хотжилтын үйл явцад чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ жил 8,2 сая хүн их дээд сургуулиа төгсөнө. Түүнчлэн халагдсан цэргийн албан хаагчид болон орон тооны цомхотголд орсон ойролцоогоор 1 сая гаруй хүнийг ажлын байраар хангахын тулд бид багагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй” тухайгаа онцолсон байна.