Өнгөрсөн пүрэв гаригт БНСУ-ийн Кимхе хотод эмчилгээний журмаар очсон 56 настай иргэн 12-00 цагийн орчимд гүүрэн дээрээс үсрэх гэж байхад нь эрүүгийн цагдаа нар саатуулжээ. Түүнийг амиа хорлохыг болиулах гэж ятгах хооронд аврах ангийнхан ирж гүүрний доод хэсэгт аврах гудас тавьж амжсан ажээ. Улмаар залуу амиа хорлохоос татгалзаж гүүрнээс буусан даруйд түүнийг ойролцоох эмнэлэгт хүргэж тусламж үзүүлсэн байна.
Сүүлийн жилүүдэд БНСУ-д очсон монгол иргэд амиа хорлох оролдлого хийсэн тохиолдол цөөнгүй гарчээ. Тухайлбал, өнгөрсөн 2008 онд монгол эмэгтэй амиа хорлож нас барсан харамсалтай хэрэг гарч байсан талаар “Yonhap” агентлаг мэдээлсэн байна.