Иргэд гадныханд итгэж эд хөрөнгөөрөө хохирох болжээ

2017-03-24 10:46
055050550

Иргэд болон аж ахуй нэгж байгууллагууд гадны иргэдэд итгэж эд хөрөнгөөрөө хохирох явдал цөөнгүй гарах болов. Саяхан Өмнөд Солонгосын иргэн Х гэгч “Эйр маркет” ХХК-иас онц их хэмжээний үнийн дүн бүхий онгоцны тийз залилан мэхэлжээ. Энэ хэргийг Чингэлтэй дүүргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Мөн БНХАУ-ын иргэн С гэгч нь нэр бүхий иргэдээс “Амгалан дахь дулааны станцад ажил олж өгнө” гэж  нийт 138.449.734 төгрөгийг залилан мэхэлжээ. Үүнийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Эдгээр хэргийг Нийслэлийн прокурорын газраас гадаадын иргэд холбогдсон зарим эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.