Дуучин Ану удам залгах хүүгээр дутаж явна

Өдгөө таван охины ээж дуучин АНУ буюу Ч.Уранхолбоо хувийн карьер, гэр бүлийн амьдралаа эн тэнцүүхэн авч яваа нэгэн. Тэрбээр дахин төрж алдарт эхийн нэгдүгээр одон авах бололтой. Энэ тухай АНУ ” Охидууд чинь цаагуураа их аав амьтай, аавынхаа талынханд илүү сайн. Манай охид яг тэгж мэдэгддэг юм. Гэхдээ тэр нь гоё л доо. Надад бол өөрийн гэсэн хүү, хань хэрэгтэй байгаад байгаа. Манай нөхөр айлын ганц хүү. Тийм болохоор голомт авч үлдэнэ. Тэгэхээр хүү төрүүлж байж тэр нь цаашаа үргэлжилнэ. Тэгэхээр би бас хүү төрүүлнэ гэж бодож байгаа.
Ер нь бол эхийн нэгдүгээр одон авах л юм байна лээ. Биеэ сайн эмчлүүлж байгаад төрнө. Хоёр ихрийг тээж байхад дөрвөн сар хүргээд зогсооно гэж эмч нар хэлж байсан. Гэсэн хэдий ч гүрийж байгаад л хүүхдүүдээ гаргасан. Нимгэхэн хальс шиг юман дотор л хүүхдүүдээ тээж байсан байна лээ, хэзээ л бол хэзээ урагдахад бэлэн” хэмээн ярьжээ.