Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан зарим улс орнууд иргэддээ анхааруулга гаргажээ. Ялангуяа буддагийн шивээстэй бол зарим улс орнууд руу зорчихгүй байхыг зөвлөсөн байна. Учир нь тус улсын иргэн Наоми Көүлман хэмээх эмэгтэй Шри Ланкад аялж байхдаа шивээснээсээ болж баривчлагджээ. Тэрбээр гаран дээрээ буддагийн шивээстэй байсан нь ийнхүү аялалаа өндөрлүүлхэд хүргэж тус улсаас албадан гаргасан байна.
Шри Ланкад Буддагийн хөшөөний дэргэд зургаа авахуулах, биедээ шивээс хийлгэхийг хатуу хориглодог бөгөөд маш балмад, байж боломгүй үйлдэл гэж үздэгтэй шууд холбоотой аж. Мөн Тайландад ууран тамхи хэрэглэвэл 10 хүртэл жилийн хорих ял оноох магадлалтай байдаг гэнэ. Харин Арабын Эмиратад биеэ зохисгүй авч авах, хэрүүл хараал хэлэх зэргийг хориглож, шоронд хорих хүртэл арга хэмжээ авдаг байна.