“Азийн шилдэг загвар өмсөгч хатан хаан” топ загвар өмсөгчдийн нэг Ө.Буянхишиг загварын тайзаа орхиж гэр бүлийн амьдралдаа хамаг анхаарлаа хандуулсан. Тэрбээр ээж болсноосоо хойш нам гүмхэн байгаа билээ.
Мисс Ө.Буянхишиг цахим хуудсандаа бүсгүйчүүддээ зориулан төрсний дараах өөрийн турсан нууцаа дэлгэжээ. Түүний хэлсэнээр “Би төрсний дараа 28 кг нэмсэн. Хүүгээ 6 сар хүртэл нь хөхүүлсэн. Хөхүүл байх үед ямар нэгэн турах дэглэм болон дасгал хөдөлгөөн хийгээгүй. Угаасаа энэ үед нойр муутай байдаг болохоор хийвэл ядаргаанд орно л доо ээжүүд маань. Хүүгээ хөхнөөсөө гаргачихаад 2 сарын дотор бараг хэвийн жиндээ очсон. Гэхдээ яг төрөхийн өмнөх жин дээрээ очиход 4кг дутуу байсан. Миний диет бол маш амархан бөгөөд бүгд гэртээ хийх боломжтой, үр дүнгээ заавал өгдөг дэглэм. Давсны хэрэглээгээ багасгаж чихрийн хэрэглээг бүр болино. Өдөр бүр 108 удаа сунаж мөргөнө. Ингээд л боллоо” гэжээ.