Өнөөдөр жиргээчдийн дунд нэгэн сонирхолтой сэдэв гарсан нь МИАТ компанийн вэб хуудасны домайн нэрний төлбөрийн асуудал байлаа.
Тус компани 2009 оны 12 дугаар сарын 4-нд Miat.com домайн нэрийг худалдан авсан баримт бичиг ил болохын зэрэгцээ жиргээч Бат энэхүү домайны үнийн дүнг нийтэд зарлажээ.
“2001 онд энэ хаягийг ITB дээрээс бид бизнес ангилалын хоёр тийзээр худалдан авч байсан юм. Тэд МИАТ-д туйлж байхдаа албаар сайтын төлбөрийг төлөлгүй саатуулаад япон хүнд алдсан болж байгаад 80,000 доллароор худалдаж авч байсан бичиг энэ байна. Сугар, Хоролсүрэн хоёр МИАТ-г дээрэмдэж байсан баримт” хэмээн тэрээр бичжээ.
Үүнээс харахад төрийн өмчийн мөнгөөр хэрхэн туйлсан нь эндээс харагдаж байна. Тухайн үеийн МИАТ-ын удирдлагууд харин одоо үүнд ямар тайлбар хийх бол гэдэг нь сонирхолтой асуудал болоод байна. Иргэн Бат тэднийг гүтгэсэн үү эсвэл тэд үнэхээр төсвийн үрэлгэн зардал хийсэн үү.
1 comment
SUGAR , HOROLSUREN NAR NUTGIIN AH DUU NAR YUM BLEE, EDGEER LUIVARCHDIIG UE UDMAAR N OLON UEEER N MONGOLIIIN ARD TUMEN JIGSHTUGEEEE !!!!!!!!!!!!