Малын гоц халдварт шүлхий өвчин 7 аймгийн 12 суманд илэрч хорио цээрийн дэглэм тогтоогоод буй. Нийт 5200 мал өвчилж, 500-г нь устгалд оруулжээ. Халдварт өвчин урд хөршөөс орж ирсэн нь тогтоогдсон байна. Энэ талаар Мал эмнэлгийн үржлийн газрын хэлтсийн дарга Б.Цолмон “ Өнгөрсөн хугацаанд манай улсад шүлхий өвчний 216 удаагийн дайралт орж ирсэн. Энэ бүх халдвар 100 хувь урд хөршөөс орж ирсэн нь тогтоогдсон. Вирус нь генийн дарааллаар тогтоогддог. Ер нь бол малын гоц халдварт өвчинөөс урьдчилан сэргийлхийн тулд вакцинжуулалт хийгээд л боллоо гэсэн үг биш. Уул нь малчин хүн малаа гүйцэт вакцинжуулалтад хамруулах ёстой. ” гэсэн юм.
Өнөөдрийн байдлаар Онцгой байдлын 1100 албан хаагч 200 техник хэрэгсэлтэйгээр голомтын бүсэд ажиллаж байгаа юм. Гэвч хорио цээрийн дэглэмийг сул тавьснаас болж энэ халдвар газар авахад хүрч байгаа гэж олон нийт таамаглаж байгаа. Цаашид Засгийн газар малын гоц халдварт өвчнийг зогсоож чадах уу гэдэг нь эргэлзээ төрүүлэхэд хүрч байгаа юм.
6 comments
zoriudiin sanaamai baij bolno…………..
бух аюул урдаас овор монгол ахан дуус анхааруулаад баигаа шуу
Албан ёсны баталгаагүй асуудлаар 2 орны дипломат харилцаанд нөлөөлөх юм ярьдаг байж болохуу Мал эмнэлгүүд өөрсдөө ажлаа сайн хийж хорио цээрийн дэглэм оношлогоо эмчилгээгээ л сайжруулахгүй бол аль ч улс оронд гардаг гарсан дор нь нам устгаж дардаг л өвчин шүү дээ Энэ ч арай дэндэна ээ Хятадаас ирсэн гээд дарахгүй байгаа юмуу Мал эмнэлгийн төр, хувийн байгууллагын хариуцлагагүйгээс улс орон иргэд сүйрч байгааг ХХААХҮЯ ингэж тайлбардалаг……..аан
Тагнуулын байгууллага хилийн цэрэг юу хийж байдаг юм болоо?
БАТЛААД АЛБАН ЁСООР ЗАРЛААД БАЙГАА ЮМЫГ ЮУ ГЭЖ ҮГҮЙСГЭХ ВЭ ДЭЭ. МОНГОЛ УЛСЫГ ЭДИЙН ЗАСГААР НЬ ХҮЧГҮЙДҮҮЛЭХ БОДЛОГЫН НЭГ ЯАХ АРГАГҮЙ МӨНӨӨС МӨН БОЛОХ НЬ ОЙЛГОМЖТОЙ ХҮН МАЛД ӨВЧИН ТАРААЖ БАЙГАА ТОД ХЭЛБЭР БОЛОХ НЬ ЭНЭ ХАРАГДАЖ БАЙНА.
Hilii tseregiig hiliin tsagdaa bolgoh geed hytadiin tagnuul irliiz hurliizuud 1.g vzeed awsan baihaa irliizvvd