2018-03-13 15:101min00

Орон нутгийн замд  цасаар шуурч, өтгөн манан татжээ

oron nutag

Замын цагдаагийн албанаас жолооч нарт зориулан сэрэмжлүүлгийг яг одоо хүргэж байна. Өнөөдрийн байдлаар хойд чиглэлд буюу Хустайн даваа, Жаргалантын салдаг уулзварын замын зорчих хэсэгт мөн Төв аймгийн Баянчандмань, Дархан, Сэлэнгэ, Булган аймгийн нутгаар зарим хэсэгт өтгөн манантай, цасан шуургатай байгаа аж. Тиймээс орон нутагт зорчиж буй иргэд, тээвэрчдийг замын нөхцөлд хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүллээ.