Эцэг эхийн анхаарал болгоомжгүйн улмаас нэг настай хүү халуун тогоонд түлэгдэн шархаа даалгүй нас баржээ. Тодруулбал, энэ сарын 11-ны өдөр нэг нас зургаан сартай Т нь гэртээ тоглож байхдаа буцалж буй тогоотой хоол руу унаж, түлэгджээ.
Улмаар хүү ГГСҮТ-д боолт хийлгэн эмчлүүлж байсан боловч өчигдөр хүүгийн бие муудаж Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирэхдээ шархаа даалгүй нас барсан байна. Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Иймд цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдэдээ цаг тухайд анхаарал халамж тавихыг анхаарууллаа.
1 comment
яадаг мэдрэл эцэг эхчүүд вээ.хөөрхий жаахан амьтан ямр их өвдөө болдоо.тэр муу хогийн эцэг эхиүйг нь шийтгэ