“Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд хепатитийн вирусийн халдварыг илрүүлэх, вирусийн шинжилгээнд хамруулж эхэллээ. Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд зорилтод бүлгийн буюу 40-65 насны иргэдийг хамруулж байгаа билээ. Илрүүлэг, шинжилгээний үйл явц өдгөө үргэлжилж байна. Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамрагдах хүсэлтэй 40-65 насны иргэд харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах бүрэн боломжтой.
Мөн иргэд 2016, 2017 оны эрүүл мэндийн даатгалдаа бүрэн хамрагдсан байх шаардлагатай юм. Эмнэлэгт авч очих бичиг баримт: “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газраас зохион байгуулж илрүүлэг шинжилгээг хийж байгаа аж.
Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар