Бартаат замын уралдааны шилдгүүд “Дархан Чингис”-д хурд хүчээ үзнэ

2018-03-13 11:031min0
bartaaaat

Дархан-Уул аймагт Монголын авто мастеруудын холбооны “Дархан Чингис” мастер кросс буюу бартаат замын уралдаан  энэ сарын 18-нд зохиогдоно. 20 дахь удаагаа зохиогдож буй энэхүү тэмцээнд одоогийн байдлаар 60 гаруй тамирчин бүртгүүлээд байна.

Тэгш ойн жилийн тус тэмцээнээ УИХ-ын гишүүн асан Ц.Чимэдцэрэнгийн нэрэмжит болгон зохион байгуулах бөгөөд авто спорт сонирхогчдын эчнээ танил Д.Болдбаатар, Ш.Гомбодорж, Х.Улам-Өрнөх нарын шилдгүүд хурд хүчээ сорих юм байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй