Бангладешийн нийслэл Дака хотоос хөөрсөн Bombardier Dash Q400 загварын, US-Bangla компанийн өмч болох нисэх онгоц орон нутгийн цагаар 14:20 цагт Катмандуд газардсан ч, газардах зурвасаас гарч явсаар хашаа мөргөн галд автсан явдал гарчээ.
Зорчигчдын 33 нь Балбын, 32 нь Бангладешийн иргэн байсан бол Хятадын нэг, Мальдивын нэг иргэн явсан байна. Онгоц буух зурвасаас гарах болсон шалтгааныг мэргэжилтнүүд шалгаж эхлээд буй. Энэхүү осол нь Өмнөд Азид тохиолдож байгаа хамгийн том осол болж байна.
Бангладешийн нийслэлээс хөөрч Балбын нийслэл Катмандуд газардсан онгоцны ослоос 50 хүн амиа алдаж, 10 гаруй хүн хүнд бэртжээ. Тэрбээр онгоц буух зурвасаас гарах болсон шалтгааныг холбогдох мэргэжилтнүүд шалгаж эхэлжээ.
Өмнө нь 2012 онд Пакистаны нисэх онгоц Исламабадад осолдож улмаар 127 хүний амь үрэгдсэн эмгэнэлт явдал болсон байдаг.