Өчигдөр эхэлсэн мэргэжлийн сүмо бөхийн Харү башёд Асашёорюү Д.Дагвадоржийн дүү анхны даваагаа давлаа. Их аваргын төрсөн ах Д.Сугаррагчаагийн хүү Хошорюү С.Бямбасүрэн нь хэдхэн сарын өмнө сүмод хөл тавьсан ч ийнхүү ялалт байгуулаад байна. Удамт бөх Жонокүчи зиндааны барууны 19-өөс эрэмбэлэгдэн барилдаж байгаа юм.
Асашёорюү Д.Дагвадорж 16-хан насандаа арлын Япон орныг зорьж Мэйтокү хэмээх Спортын ахлах сургуульд элсэн орсноор сумогийн ертөнцөд хөл тавьж байв. 1999 онд буюу 19 насандаа анхны башёд барилдах эрхээ авч байсан түүхтэй. Барилдах эрхээ авч сумогийн дэвжээнд зодоглосон анхны жилдээ буюу 5 сарын башё “Жонидан” зиндаанд ганц ч унаагүй долоо даван түрүүлж “Макүшита” зиндаанд орсноор түүний гялалзсан амжилтын эхлэл тавигдсан байдаг.
1 comment
Эх оронч үзэл гэж энэ хүний хэлээд байгаа зүйлийш хэлдэг юм даа, УИХ-д Даваасүрэн гишүүн шиг 10 гишүүн байхад Монгол улс амархан урагшилна даа, хамгийн гол нь тууштай байдал, энэ хүн Оюуьолгойн асуудлыг 9 жил нэг өнцгөөс ярьж байна, ямарч хувиралгүйгээр улс орныхоо эрх ашгийг хамгаалж ирсэнд Монголын ард түмэн хүндэтгэлтэй ханддаг шүү гишүүнээ, танд амжилт хүсье, энгийн ард иргэд таны талд шүү