Иргэн О.Санжаагийн гаргасан эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 50 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг өчигдөр хэлэлцлээ.
“Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм” болон Зөрчлийн тухай хуульд үндэслэн нэгдүгээр эгнээгээр зорчиж болохгүй гэсэн эрх зүйн үндэслэл байхгүй гэдгийг баталжээ.
Шүүхээс “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн наймдугаар зүйлд тээврийн хэрэгсэл байрлан явах үед баримтлах хориглосон болон зөвшөөрсөн журмыг тогтоосон хэдий ч нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон гэсэн үг биш юм.
Цагдаагийн байгууллагаас шуудангаар хүргүүлсэн зөрчилд оногдуулсан торгуулийн мэдэгдэх хуудас нь “Шийтгэлийн хуудасны маягт’’-ын шаардлагыг хангаагүй улмаас зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг ноцтой зөрчсөн зэрэг арав орчим үндэслэлээр дээрх торгуулийн хуудсыг хүчингүй болгоод байна.
1 comment
Сайн байна. Энэ хууль дүрмээ сайн мэддэг хүн байна. Бид чинь энэ үдэслэлээр зөндөө торгуулж байгаа даа. Танд амжилт хүсье