2018-03-12 16:591min00

Ирэх сард 12 мянган тонн нөөцийн мах худалдаанд гарна

mah

Хүн амын хүнсний хэрэгцээнд зориулж мах бэлтгэлийн компаниудын бэлтгэсэн 12 мянган тонн нөөцийн мах ирэх сараас худалдаанд гарна. Нөөцийн мах бэлтгэл мал тарга тэвээрэг сайтай байх үед хийгдсэн тул стандартын дагуу бэлтгэсэн мах иргэдэд хүргэх юм байна. 

Өнгөрсөн жилийн хавар нөөцийн мах бэлтгэх ажил зохион байгуулж, 15 мянган тонн нөөцийн мах бэлдсэн. Тухайн үед үхрийн мах 10 мянган төгрөг хүрээд байсан бол нөөцийн махыг худалдаанд гаргаснаар үнийг 30 орчим хувиар бууруулжээ. Энэ жилийн хувьд, ААН-үүдтэй байгуулсан гэрээний хүрээнд үхрийн махыг 5600 төгрөг, хонины махыг 5400 төгрөг, ямааны махыг 4400 төгрөгөөр борлуулах юм байна.