Японы эрдэмтэн аргалын утааг судлаж үзээд элдэв өвчлөлтийн нянг устгагч байгааг тогтоожээ. Утаа нь агаар дахь 300 гаруй өвчний бактерийг устгадаг байна. Японы сумогийн тамирчид дэвжээнд гархаас өмнө аргалын утаагаар 15 минут утдаг гэх сонирхолтой мэдээлэл бий.
Аргалыг зөвхөн түлшинд л ашигладаг төдийгүй, эмчилгээнд ашигладаг. Аргалын утаагаар малын чөмөгийг цохиж, дараа нь хар цайнд чанаж ууранд нь утах маш сайн. Учир нь хүний биеийн энергин бүрхүүл идэвхжиж, оюун санаа цэлмэж, тайвширдаг.