Хар тамхи бол үндэстний хамгийн том аюул. Хилийн чанадад манай улсын 38 иргэн хар тамхины хэргээр ял эдэлж байгаагаас нэг иргэнд Словак улсад байгаа аж. Өсвөр үеийнхэн болон залуучууд энэ төрлийн гэмт хэрэгт илүү автаж байгаа нь цөөхөн хүн амтай манай нийгмийн хөндүүр асуудал болж байна.
Хэдхэн жилийн өмнө Монголоос хар тамхи дамжин өнгөрүүлдэг тээвэрлэгч орны жагсаалтад байсан бол өдгөө хэрэглэгч орны тоонд ороод байна. Иймээс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд бүх нийтийн оролцоо чухал бөгөөд иргэдийг урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.