Филиффинд ДОХ-ын шинэ төрлийн эмэнд тэсвэртэй верус илэрсэн гэдгийг гадны хэвлэлүүд онцолжээ. Барууны орнуудад голлон илэрдэг B төрлийн вирусээс илүү түргэн тархаж буй AE төрлийн энэ верус нь эд эсэд халдварлах бүртээ өөрийгөө хувирган өөрчилж шинэ вирус болж чаддаг гэнэ. Тиймээс ч хүн төрөлхтний айдас болсон энэ өвчний бараг 100 орчим ялгаатай төрлийн вирус илрээд байгаа гэнэ. Тодруулбал, өдөрт нэг шинэ төрөл нэмэгдэж байгаа аж.
Дэлхий нийтээр ДОХ-ын халдвар буурч, энэ өвчин эдгэдэг болсон бол Филиппинд сүүлийн 10 жилийн хугацаанд халдварын тоо огцом өссөн байна. 2010 оноос хойш тус улсад шинэ халдварын тоо жил бүр 140 хувь нэмэгдэж байгааг НҮБ-ын тоо баримтад мэдээлжээ. 2006 онд Филиппинд ДОХ-ын халдвартай 5,000 хүн амьдарч байсан бол 2016 онд 56,000 болон нэмэгджээ. Зөвхөн 2016 онд шинээр халдвар авсан 10,000 тохиолдол бүртгэгдсэн байна.