Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Б.Хүлэгтэд холбогдох хэргийн дуулиан цөөнгүй.  Өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Royal Castle” хотхоны 103 дугаар байрнаас “Сolors” хамтлагийн дуучин Б.Хүслэн унаж амь насаа алдсан хэрэгт холбогдсон. Тухайн үед  хамтлагийнхан болон бусад нэр бүхий 11 залуу УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын хүүгийн 12 өрөө байранд хамтдаа хоносон гэдэг. Энэ үеэр залуус залуус мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон хэргийг одоо ч шалгаж буй. Энэ хэргээс чимээгүй “мултарсан” гэх Ерөнхийлөгчийн хүү Б.Хүлэгтийн тухай 24 баримтыг хүргэе.

БАРИМТ 1.Б.Хүлэгт нь 1993 оны долдугаар сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн.

 
БАРИМТ 2. “Рояал Кэстл” хотхонд 12 өрөө байранд амьдардаг.
 
БАРИМТ 3.Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний албан ёсны эхнэр Ц.Энхтуяа нарын дундаас төрсөн ганц хүү.
 
БАРИМТ 4.2017 оны наймдугаар сард Унгарын нийслэл Будапешт хотноо болсон жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг аавынхаа хамт үзэж байсан.
 
БАРИМТ 5.Ерөнхийлөгч Х.Баттулга 2015 онд “Гранд” сэтгүүлд хүү Хүлэгтийгээ Хуулийн сургуульд сурдаг хэмээн ярилцлага өгсөн байдаг.
 
БАРИМТ 6.Гэхдээ манай улсын тэргүүн хүү хууль гэхээсээ илүүтэй урлагийн сонирхол, хоббитой.
 
БАРИМТ 7.Тиймээс тэр Канад улсад граффит артистаар суралцсан.
 
БАРИМТ 8.Сансарын тунел хэсэгт түүний зурсан бүтээлүүд байдаг.
 
БАРИМТ 9.Өөрийн гэсэн урлантай. Тэр ихэнхдээ хөрөг зураг зурдаг.
 
БАРИМТ 10.Б.Хүлэгт зурсан зургаа дунджаар 500.000 төгрөгөөр үнэлдэг.
 
БАРИМТ 11.2017 онд Урчуудын эвлэлийн “Best art“ галерейд аавтайгаа хамтран хөрөг зургийн үзэсгэлэн гаргаж байсан.
 
БАРИМТ 12.Түүгээр зогсохгүй 2017 онд граффит артист залуудын хамт аавынхаа хөргийг зурж, сонгуулийн ажилд нь гар бие оролцсон.
 
БАРИМТ 13. Ерөнхийлөгчийн хүү аавынхаа анхны эхнэр З.Уянга зураачийн хүү Э.Есүнгэтэй найзууд.
 
БАРИМТ 14.Тэд  хамтран 2016 онд “Blue moon art gallery”-д гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байсан.
 
БАРИМТ 15.Б.Хүлэгт мөн “Street art” гэрэл зураг сонирхдог. Энэ чиглэлээр мэдрэмжтэй зураг авдаг.
 
БАРИМТ 16.Түүний дуранд өртсөн эгэл ардын амьдрал.
 
БАРИМТ 17. “Нарантуул” зах, Улаан чулуутын хогийн цэг гээд хаа сайгүй явж, зураг авдаг. Ерөнхийдөө энгийн, нийтэч хүмүүжилтэй.
 
БАРИМТ 18.Тэргүүн хүү модель болж хувирч чадна.
 
БАРИМТ 19.Б.Хүлэгт Something’s Brewing хамтлагийн дуучин.
 
БАРИМТ 20.Ардын уран зураач  Ү.Ядамсүрэнгийн зээ охин  Х.Намуунтай үерхэж байсан.
 
БАРИМТ 21.24 настай залуугийн одоогийн найз бүсгүйг М.Номин гэдэг.
 
БАРИМТ 22.Б.Хүлэгтийн найз бүсгүй М.Номин Хүмүүнлэгийн ухааны сургуулийг төгссөн. Одоо Төрийн ордонд ямар нэгэн алба хашдаг.
 
БАРИМТ 23.Б.Хүлэгтийн хоёр эгчийг Намуун, Номин гэдэг. 
 
БАРИМТ 24.Б. Хүлэгт нь Америкийн нэрт дуучин Боб Диланы фэн.

By updown

8 thoughts on “Ерөнхийлөгчийн хүү Б.Хүлэгтийн тухай сонирхолтой баримт”
  1. Хүлэгтийн талаар мэдээлэлтэй боллоо. Одоо Ерөнхийлөгчийн том \дагуулаад яваад байдаг/ охиных нь талаар мэдээлэл өгөхийг хичээгээрэй

  2. САЙХАН АВЬЯАСЛАГ ЗУРААС ХУУХЭД БАЙНА.АМЖИЛТ ХУСЬЕ.ААВ,ЭЭЖИЙН ТЕДИЙГУЙ ДЭЛХИЙД АЛДАРШСАН САЙН ЗУРААЧ БОЛООРОЙ

  3. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХҮҮ ХАР ТАМХИ ТАТАЖ БОЛНО, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХҮҮГИЙН ГЭРТ БСАН ЗАЛУУ ҮХЭУЖ БОЛНО ГЭЖ ??? ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ЯАГААД ЭНЭ ХЭРГИЙГ ХАВ ДАРААД ДУВ ДУУГҮЙ БОЛЧИХВОО,ХҮМҮҮС ЯМАР ПЯЛДАГА ЮМ БЭ? “МУНДАГ ЮМАА, ЗАЛУУС БИДЭНД ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛООРОЙ ” ГЭХ ШИГ.ХАР ТАМХИ НИЙГМИЙН ГАМШИГ БОЛЧИХООД БНА, ЭНҮҮГЭЭРЭЭ ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛОХ УУ?ЭСВЭЛ ЗАЛУУСЫГ 12 ӨРӨӨ БАЙРАНДАА ЦУГЛУУЛАН МАНСУУРЧ, 1-ГЭЭ ЦОНХООР НИСГЭЖ ҮЛГЭР ДУУРАЙЛ ҮЗҮҮЛЭХ ҮҮ?? ТЭНЭГ ЮМ БҮҮ БИЧ???

  4. Сайхан авъяатай хүү байна, амжилт хүсье. Бохир зүйлээс, өөрийнхөө хөдөлмөрөөр олоогүй мөнгөнөөс, хар тамхи, архи дарснаас хол яваарай үү минь

  5. энэ хүмүүс ямар арчаагүй зантай юм бэ ерөнхийлөгчийн хүү болохоор ийм хандлага гаргаж байна уу Женкогийн хүүхдүүд бүгд хар тамхичид. тэргүүн охин гэгдээд байгаа Намуун хар тамхийг дээд зэргээр хэрэглэдэг. удаа дараа шалгагдаж байсан. үнэнийг олж харж зөв мэдээлэл бичдэг болох юмсан. ерөнхийлөгч гэдэг нэрний дор эдгээр гэмт хэрэгтнүүд оодроод байгааг юу гэж ойлгох вэ

  6. Иймэрхүү гарууд яг дэлхийд гарж харагдаач хар тамхичин бол ойлгомжтой манайхан нээрээ үнэн монгол ялначууд юм аа цаана чинь хятад ялчихаад дэлхийг айлгаад бна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн