Хачирхалтай нь уулзсан залуу нь үүнийг анзаарсангүй…
Танилцах сайтаас олдсон хүнтэйгээ болзоонд явна гэдэг үнэхээр аюултай. Яагаад гэвэл таныг олон сонин сюрприз хүлээж байгаа.
Жишээлбэл нэгэн америк эр сайтад байсан царайлаг бүсгүйтэй аяга кофе уухаар болзоод нэгэн хатуу тоглоомын бай болсон байна.
Бүсгүйг Жой Жоуэлл гэдэг бөгөөд мэргэжлийн модель. Тэрбээр болзоонд маш нарийн бэлджээ.
Гэхдээ тэр таны бодож байсан шиг дэлгүүр орж, хувцас худалдан аваагүй. Харин Жен хэмээх зураач бүсгүй түүний нүцгэн бие дээр хувцас зурж өгсөн юм.
Үүний дараа Жой болзоот залуутайгаа уулзахаар худалдааны төв рүү явжээ.
Тэрбээр дотроо микрофон нуусан байсан бөгөөд болзсон хосыг холоос бичлэг хийн авч байв.
Бүсгүй залуугаа хүлээж байхдаа маш их сандарч байв.
Ингээд залуу хүрч ирснээ байдал нэг л биш болохыг гадарлажээ. Тэгээд “Чи юу өмсөө вэ? Сайхан харагдаж байна” хэмээжээ.
Жой түүний эргэлзээг улам дэвэргэх зорилготой тослог хоол өгдөг кафе явмааргүй байна, хувцасны цаанаас мэдэгдэнэ гэжээ. Энэ нь өөрийгөө илэрхийлэх гэсэн шууд арга байв. Гэтэл залуу түүнийг биеийн галбиртаа санаа зовжээ л гэж бодсон гэнэ.
Дараа нь тэд эсрэг талын нэгэн кафед суух үед бүсгүй пальто, цамцаа тайлсан байна. Энэ үед залуу “Би чамайг хэдхэн хормын хугацаанд нүцгэн байна гэж бодлоо” хэмээн ил цагаахнаар өгүүлжээ.
Жой ч худалдааны төвд нүцгэн орж ирнэ гэж толгойд ч орж ирж байгаагүй юм байна гэхэд залуу түүнийг “дэгжин, зохицсон харагдаж байна” гэхээс өөр юм хэлсэнгүй.
Ингээд тэд худалдааны төвөөр явахад хажуугаар нь өнгөрсөн өсвөр үеийн охид Жойтой зургаа авахуулъя гээд, биеэ будуулсан юм уу гэж асуужээ. Жой ч үгүй гэж хариулсан байна.
Харин сүүлд нь залуу түүнээс үнэхээр бие дээрээ будуулсан юм уу гэж асуухад Жой үгүй гэжээ. Залуу ч эмэгтэй хүний хувцасны талаар ямар ч ойлголтгүй хэмээжээ.
Болзоо ч дуусах шатандаа орж, Жой залуутай гадаа гартал бороо орж байх нь тэр. Ингээд л бүсгүйн нууц илчлэгджээ.
Будаг нь урсаж эхлэх үед бүсгүй ямар ч хувцасгүй гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болжээ.
1 comment
Ирээдүйд хүмүүс ингэж “хувцас”-ладаг болох байх дөө.