Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид “ӨНДӨР ГЭГЭЭН” дуулалт жүжиг энэ сарын 5-ны өдөр нээлтээ хийгээд буй. Энэхүү уран бүтээлээ ЕБС-ийн 10,11,12-дугаар ангийн ахлах бүлгийн сурагчдад үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ.

Түүхэн жүжгээр дамжуулан өсвөр үеийнхний сэтгэлгээг хөгжүүлэх, өвөг дээдсээс өвөлсөн өв соёл, үүх түүхээ танин мэдэх , эх оронч үзлийг бий болгон төлөвшүүлэх зорилго оршиж байна.
Аймгийн засаг дарга Д.Батсайханы санаачилгаар “Оюунлаг Завхан”-чууд хөтөлбөрийн хүрээнд  хэрэгжиж байгаа түүхэн жүжгийн үзэхийг сонирхож буй сурагчид 8828-2250, 9960-0607 дугаар хандан уу.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн