АНУ-ын засаг захиргаа төрийн албан хаагчдын биеэ авч явах журамд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, Трампын 2016 оны сонгуулиар хэрэглэж байсан “Make America Great Again” уриа бүхий зүйлсийг өмсөх, үзүүлэх, тараахыг хориглосон байна. Учир нь Трамп ирэх 2020 оны сонгуульд оролцох нь бараг тодорхой болсон билээ. Үүнээс гадна олон нийтийн сүлжээгээр #MAGA и #RеsistTrump хэштэгийг хэрэглэх, АНУ-ын одоогийн Ерөнхийлөгчийн албан ёсны бус гэрэл зургийг тавих хориотой. Тус улсад саяхныг хүртэл төрийн албан хаагчдыг дээрх лоозон бүхий саравчтай малгай өмсөж ажилдаа ирэх, ажлын өрөөндөө Трамптай авахуулсан албан ёсны бус зураг тавихыг зөвшөөрдөг байжээ.