Жүжигчин Луушааны Баттулга буюу Аглуу амьдралаа хошин урлагийнхаа залуу жүжигчин Н.Оюунчимэгтэй эхлүүлж, хоёр охинтой болсон билээ. Тэрбээр олны хэл ам, хов жив, гүтгэлэг, доромжлол бүхнийг үл тоон хамтлагийнхаа жүжигчин бүсгүйг сонгосон цаг үе саяхан мэт санагдана. Хошин урлагийнхаа дунд ханхүү гэгдэх Аглуугийн анхны гэргий Уянга нь Британика толь бүтээхэд оролцсон манай сайн орчуулагчдын нэг. Харин сайн орчуулагч, сайн жүжигчин хоёрын амьдралын зам нийлээгүй, гурван охинтой байсан ч салсан. Найруулагч Галбаяртай эхлүүлсэн амьдралдаа цэг тавьж бяцхан үрээ орхин Аглуугийн хайранд умбах болсон гэж одоог хүртэл шүүмжлүүлж явдаг ч тэрээр энэ талаар нэг ч удаа ам нээж байгаагүй.
Урлагийн салбар дотороо сайхан хосуудын тоог нэгээр нэмсэн хосууд бүл нэмж магадгүй. Тухайлбал, түүний гэргий хэвлэл мэдээлэл, цахим хуудас, зураглаачийн дуранд өртжээ. Учир нь жүжигчин Оюунаагийн сүүлийн үеийн зурагнууд хэвлий хэсгээрээ жин нэмсэн нь илт харагдаж байна гэх. Үнэхээр жирэмсэн үү эсвэл цагаан сарын хор уршиг уу бүү мэд. Түүнийг цаг хугацаа л харуулах биз ээ.
1 comment
ганц жирэмсэн гээд хэлхийн хооронд хамаг юмыг нь дурсах хэрэг байдаг ч юмуу