Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг өдөр тохиож байна. Анх 1911 онд Австри, Дани, Герман , Швейцарь зэрэг оронд энэ өдрийг тэмдэглэж ирснээр өдгөө дэлхийн өнцөг булан бүрт өргөн дэлгэр тэмдэглэдэг болоод буй.
Энэ өдрийг тохиолдуулан НҮБ болон олон улсын бусад байгууллага, эрх баригчид, дэлхийн болон үндэсний эмэгтэйчүүдийн хөдөлгөөнүүд эмэгтэйчүүдийн хүний эрхийг баталгаажуулах, тэдний улс төр, нийгэм, эдийн засгийн тэгш эрх, тэгш оролцоог хангахад гарсан ахиц, цаашид шаардлагатай өөрчлөлт шинэчлэлийн тухай өргөнөөр хэлэлцэн, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцлийг нэгтгэн, шинэ эрч хүчээр цэнэглэх, эв санааны нэгдлийг бэхжүүлэхэд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг уламжлалтай.