МҮОНРТ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ижийдээ захидал бичээрэй” шилдэг захидлын уралдааны гуравдугаар байрт шалгарсан хойд ээждээ бичсэн захидалыг хүргэе.
Хаврын урь ороод цас хайлаад л сайхан өдөр байна аа. Ээжээ хүү нь таньдаа захидал бичиж сууна. Та минь намайг тээж төрүүлээгүй ч би таныг ээжээ гэж дуудах дуртай.Үдшийн бүрийгээр халамцуухан ирдэг аавыг минь үглэж дуулан түшиж яваа болохоор би таныг ээжээ гэж дуудах дуртай. Гэхдээ би хаяахан….намайг тээж төрүүлж өдийг хүртэл өсгөсөн хөөрхөн мөртлөө өрөвдөлтэй ижийгээ бодохоор таньд сэмхэн гомдох сэтгэл төрдөг юм.
Миний ээж надад таны тухай ярихдаа….. Миний хүү ой хүрээгүй байхад аав нь хойд ээжтэй нь амьдрах гээд бид хоёроос бүр мөсөн явсан юм. Магадгүй ээж нь амьдралаас илүүтэй эрдэнэ чамайгаа харчихаад аавыг чинь халамж хайраар дутаасан байх л даа. Түүнээс хойш ээж нь тэр эмэгтэйг бодлын муухайгаар бодож, үзэж ядаж үгийн муугаар хэмлэж зөндөө шаналгасан. Дөнгөж хөлд орж байгаа хүүгээ ээж нь аавд нь үлдээгээд гарахдаа тэр эмэгтэйгээс ямар их харамлаж байсан гээч. Гэхдээ л ээж нь чамаасаа бүр мөсөн холдож явж чадахгүйгээ мэдээд очих гэргүй, ах дүү ч үгүй болохоор хүүгээ холоос ч болтугай харж баймаар санагдаж орцонд жижүүр хийж чамайгаа том болохоос өмнө хөл дээрээ босож хурдхан л явна даа гэж… өдөр шөнөгүй хичээж хүүгээ холоос хааяа харчихаад буцдаг байлаа. Тэгээд Өдөр бүр халамцуу ирдэг аавд чинь таалагдахын тулд чамайг минь чадлынхаа хэрээр өсгөж, өөрийнхөө үрсийг ч умартсан өрөвдөлтэй хүн шүү дээ. Тиймээс миний хүү Хойд ээжийгээ хайрлаж яваарай гэж захидаг юм шүү дээ….
Гэвч та миний хөөрхөн ээжийн минь тэр их сэтгэлийг даанч мэддэггүй. Хааяа намайг очихоор та миний ээжийг үргэлж муухайгаар дурсаж тэр ядуу хүүхэн чинь гээд л аав руу минь чанга дуугарахад би аавыгаа биш хөөрхөн ээжийгээ маш ихээр өрөвддөг. Баян ээжийн минь хөрөнгө, ядуу ээжийн минь сайхан сэтгэл бараг л эн тэнцүү юм байна гэж боддог. Гэхдээ одоо миний ээж маш том оёдлын урлантай олон сайхан ах эгч дүү найз нартай наддаа баян ээж болсоон.
Би энэ захидлыг хөөрхөн ээждээ биш таньдаа зориулж бичсэний учир нь та хоёрыгоо хоёуланг нь баярлуулах гэсэндээ бичиж сууна. Миний хөөрхөн ээж…..Миний хүү хойд ээждээ хайртай шүү гэж хэлж байгаарай гэдэг ч би танд даанч хэлж чаддаггүй. Энэ захидлаар дамжуулаад хүү нь тандаа маш их хайртай шүү гэдгээ хэлэх гэсэн юм.
Хайртай хүү Пүрэв
6 comments
uhaantai huu
Муухай амьдралаас хүүхэд л золиос болдог доо.
Сайхан өдөр ,
Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу?
зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл,
үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү?
нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газарт байна
Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог
бага хүүтэй, бага хүүтэй 2%.
И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com
huugee hayaad yavsan ehiin buruu !!! Hoid eej aavuud sain baidaggui yum!!!!!
сэтгэл сэрэглээ
hayj yvsan eejid buruu uguhgui.oroh orongui emegtei l baij.harin aavd ni buruu.uur emegteiteibolchihood ehneree gudamjind hayaad.