-Монголын кино урлагийн шинэ залуу үеийн төлөөлөл болсон Фантастик продакшний хувьд энэ жил уран бүтээлийн олз омог тун арвин жил байгаа билээ-
Тус продакшны жүжигчи Б.Барслхагвагийн хувьд энэ онд “Зүрхний хилэн” кинонд бүтээсэн дүрээрээ үзэгч олноос өндөр үнэлгээ авсан. Мөн саяхан нээсэн “Маш нууц2- Байтаг Богд” киноны дүр гээд тэрбээр өнгөрсөн он болоод энэ оныг тун завгүй өнгөрүүлж байгаа ч ажлын ёстой уламзуулна гэгчээр тун удахгүй дахин шинэ уран бүтээлээр үзэгч олонтойгоо уулзахаар бэлтгэл ажлаа хэдийнэ хангажээ.
Түүний дараагийн бүтээл “Параллель Ертөнц” уран сайхны кино энэ сарын сүүлээр нээлтээ хийх гэж байгаа аж. Анхны бие даасан уран бүтээлээ гаргаж буй Барсаагийн арын албанд мэдээж Фантастик продакшны залуус ажилласнаас гадна сүүлийн үед олны танил болоод буй “+17” цувралын авьяаслаг залуу уран бүтээлч Цогтоо, Эмоци продакшний залуу жүжигчид, Макс продакшны жүжигчин Ганзориг гээд олон уран бүтээлч хамтран энэ кинонд тогложээ.