Америкийн Лос-Анжелес хотноо 90 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол өнгөрсөн ням гаригт болж өндөрлөсөн. Энэ удаагийн наадам хамгийн цөөхөн үзэгчтэй байснаараа түүхэнд бичигдэж байгаа. Телевизийн сувгаар нийт 26.5 сая хүн үзсэн нь өнгөрсөн оны үзэгчдийн тооноос 19 хувиар буурсан үзүүлэлт аж. Үүнийг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп шоолсон агуулга бүхий үгсийг твиттер хуудсандаа өчигдөр нийтэлжээ.
Тэрбээр “Түүхэнд хамгийн бага үнэлгээтэй Оскар боллоо. Асуудлын гол нь бидэнд танай ерөнхийлгчөөс өөр ОД байхгүй болжээ (мэдээж хошигнож байна)” хэмээн бичсэн байв.
Дональд Трамп твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийж, үзэл бодлоо илэрхийлдгээрээ алдартай. Тэрбээр Оскарын шагнал гардуулах ёслолыг шүүмжилдэгээрээ алдартай нэгэн юм.
2 comments
bas l goy gar shuu
oskariig bil huvdaa zil bur hardag odoo harah husel toroogui huviin uzel bodoltoigoon hutgasan zavaan yml boldog bolson