Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн “Цагаан хөтөл” гэдэг газар зам тээврийн ослоор дөрвөн хүн бэртсэн хэрэг өчигдөр (2018.03.06) гарчээ.
Лүн сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Портер” загварын ачааны автомашин,“Ниссан теана” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, 56 настай, эрэгтэй С, 51 настай, эрэгтэй Б, 29 настай, эмэгтэй Э, 28 настай, эрэгтэй М нар хавчуулагдсан байна. Тэднийг ГССҮТ-д хүргэжээ.