АНУ-ын Ерөнхийлөгчийн Цагаан ордны өмнө нэгэн залуу өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн байна. Энэ хэрэг өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 3-нд гарчээ. Одоогоор түүний хэн болхыг тодруулж амжаагүй байгаа аж.
Тэрээр олон хүн цугларсан газарт өөрийгөө буудсан гэдгийг иргэд хэлж байгаа юм байна. Аюулаас хамгаалах албаны төлөөлөгч Кэти Милхоаны хэлснээр, залуу ганц удаа л буудан хүнд шархадсан гэнэ. Хэрэг болох үед Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд байгаагүй аж.