Э.Намуун нөхөртэйгээ авхуулсан зурган дээрээ ийм тайлбар өгчээ

2018-03-05 13:11
namuun

Мөрөөдлийн театрын тулгын гурван чулууны нэг жүжигчин Г.Эрхэмбаяр, залуу жүжигчин Э.Намуун нар гэр бүл болсон нь ёстой л олны нүдийг орой дээр гаргаж, жинхэнэ “дуулиан” болсон цаг саяхан. Хосууд хоёр талаасаа хүүхдүүдээ авчирч нэг гэрт орсон билээ. Жүжигчин Г.Эрхэмбаяр нялх амрагаа эрхлүүлж машин бэлэглэж байгаа тухай Э.Намуун нь ч фэйсбүүкээрээ гайхуулаад амжсан. Тэд хамтдаа авхуулсан зургаа олон нийтэд дэлгээд байдаггүй.

 Хоёрдахь амьдралаа эхлүүлсэн Э.Намууны хувьд энэ тухай “Хүний л амьдрал шүү дээ. Эхэндээ амаргүй л байлаа. Их эмзэглэсэн. Сүүлдээ ч тоохоо больчихдог юм байна” гэсэн тайлбар өгч байсан юм. Хосууд энэ сарын 1-нд нээлтээ хийсэн Маш нууц -2 киноны нээлтэн дээр хамтдаа байгаа зургаа нийтэлжээ. Э.Намуун нөхөртэйгээ авхуулсан зурган дээрээ ийм тайлбар хийжээ.