АТГ-аас “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан “Стандарт” банкнаас зээл авсан гэх “Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү нарын гэм буруутай этгээдүүд ял завших боломжгүй гэж мэдэгдлээ. Учир нь анх энэ хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусах болоогүй аж.
Анх 2013 оноос дээрх хэрэгт Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын эдийн засгийн хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан бол 2015 оноос АТГ-т шилжсэн. Одоогоор тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс тусгай ажлын хэсэг томилогдож Ш.Батхүү нарыг мөрдөн шалгах ажиллагааг нарийвчлан явуулж, энэхүү ажиллагаанд прокурор давхар хяналт тавьж ажиллаж байгаа гэнэ.
1 comment
Тэгээд үр дүн нь хаана байгаа юм?. С.Баяр ,Ц, Элбэг нар но-той. ноцтой догоо