Улаанбаатарыг зорих малчдын нүүдэл өнөөдрийг хүртэл тасраагүй. Хүн амын хэт их нягтаршилаас үүдэн нэгэн цагт Азийн цагаан дагина байсан нийслэл хот маань агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлэгч болоод удаж буй. Гэхдээ агаарын бохирдлыг энэ удаа хөндөх гэсэнгүй. Малчид маань нүүдэлчин амьдралаа орхиж суурин газрыг бараадах болсон нь гадныхны нүдэнд ч бас өртжээ. Гадны нэгэн хэвлэлд энэ тухай юу гэж бичсэнийг хүргэж байна.
Хязгааргүй уудам тал нутагт маш хүйтэн салхитай учраас ямар чхүн тэсхэд бэрх. Урин цагт бол энд мал сүрэг нь бэлчээрлэж, малчин айлын гэрт эмээл хазаар, хаалганых нь үүдэнд тогоотой сүү байх нь малчин хүний амьдралын хэв маяг тодхон харагдна. Гэвч өнөөдөр малчин Алтансүхийн сүүний хувин хоосон, эмээллэх морь түүнд байхгүй болжээ. Учир нь мал сүргээ зуданд алдсан байна. Хэдэн жилийн өмнө айхтар хүйтэн болж зуд нүүрлэсний дараа эхнэр дөрвөн хүүхдийнхээ хамт Улаанбаатарт нүүж ирсэн нь энэ аж.
Талд дүнхийж байсан энэ гэр одоо хотын захын хорооллын хуучин шавар байшингуудаар хүрээлэгдсэн толгод дээр сүндэрлэх болжээ.Алтансүх эхнэр хоёр хүүхдийнхээ хамт Сонгинохайрхан дүүрэгт амьдарч байна. Энэ бол Улаанбаатар хотын захын хорооллын нэг хэсэг юм.
Тэр одоо 38 настай. Монгол гэрт төрж өссөн тэрбээр зуднаар бүх малаа алдсан гэдгээ хэлж байв. Түүнийг нэгэн өглөө сэрхэд 40 үхэр, 300 хонь нь цасанд даруулж хөлдсөн байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, энэ бүхэн түүний бүх зүйл байсан аж.
Улаанбаатар хотод битүү машины түгжрэл, төлөвлөгдөөгүй баригдсан маш олон эмх замбараагүй барилга бий. Захын хорооллын толгодын оройгоос төвд орших тэнгэр баганадсан олон цамхаг, ЗХУ-ын үед барьсан цагаан хэрэм шиг хуучны орон сууцнуудыг мянга мянган монгол гэр, шавар байшин тойрон хүрээлсэн байх харанхуйд тод харагддаг. Эдгээр нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийслэлд шилжин ирсэн 600,000 орчим малчин өрх юм. Шилжилт хөдөлгөөний цар хүрээ их гайхал төрүүлнэ. Улсын хэмжээнд нийт хүн амын 20 орчим хувь нь Улаанбаатар хот рүү нүүж, хотын иргэдийн тоог хоёр дахин нэмэгдүүлж байна.
Одоогоос 29 жилийн өмнө буюу 1998 онд Монголд ирсэн”Save the Children” хөтөлбөрийн захирал Мицуаки Тоёодагийн хэлсэнээр тэр үед Улаанбаатарын зарим хэсэг огт хоосон байсан гэнэ. Гэвч хотод төвлөрөх хүн амын нягтаршиг олон жилийн турш цар хүрээгээ тэлэн өргөжиж байна.
Өдгөө хүн төрөлхтөн , байгаль орчин, ан амьтанд аюул нүүрлээд буй дэлхийн уур амьсгалын өөрчлөлт Монголд эрчээ авч хуурайшилттай байгаа нь өвөлмаш хүйтэн, зуд нүүрлэж, зуны улиралд хэт халуун болж байгаатай холбоотой. Мөн хүн амын нягтаршил, хүний буруутай үйл ажиллагаанаас шууд нөлөөлж байгаа юм.
МАЛ СҮРЭГ ХОРОГДОЖ БАЙГАА НЬ ЗУДТАЙ ХОЛБООТОЙ
Эрс тэрс хүйтэн ширүүн уур амьсгалтай тус улсад жил ирэх тусаммал олноороо хорогдох тохиолдол эрс нэмэгджээ. Тухайлбал, 1999, 2009 оны зуднаар 8-10 сая толгой мал хорогдож, дараа нь малчид Улаанбаатарт шилжин суурьших болсоныг Засгийн газрын бүртгэл харуулж байна. Монголчууд 1990-ээд оны үед олон тооны мал сүргээ алдахаас сэргийлж, малын тоо толгой 50 гаруй саяд хүргэж байсан түүх бий.
Дэлхийн дулаарлаас харахад дэлхийн улс орнуудын удирдагчид дайнаас илүү цаг агаарын тааламжгүй нөхцөл байдалд өртсөн дүрвэгчдийг бэлтгэх ёстой. Гэхдээ Монгол дахь нөхцөл байдал нь энгийн туршилт гэж үздэг тул хэтэрхий төвөгтэй байдаг. Энэхүү шилжилт хөдөлгөөн нь цаг уурын өөрчлөлттэй шууд холбоотой эсэх нь бас маргаантай юм.
12 comments
ajilgui archaagui malchid xamag yumaa aldaj ireed ork bolj bgaamaa
Ажилгүй, арчаагүй, залхуу, бүдүүлэг, бэлэнчлэх сэтгэлгээтэй юмнууд нь зуд, ганд нэрвэгдэж хоосорч байгаа юм.Түүнийгээ Төр засаг, хотын биднээс болсон юм шиг тусламж нэхнэ.Буцаагаад хөдөө рүү нь хөөж явуулах хэрэгтэй.Тэднээс болж хотын соёл гээч юм байхгүй боллоо.
Chi uuruu yagaad yawahgui baigaa yum be.
Эрхэм малчид минь Та нар хувийн малаа сэтгэл гаргаад арчаатай бай л даа Өөрсдөө унтаж архидаж тэнэж эзэн болохгүй байж байгаад хэдэн малаа алдчихаад хотыг биднийг яаг гэв ТА НАР ЯМАР ХОТЫНХОН УТАА ИХТЭЙ БАЙНА АМРАЛТЫН ӨДРӨӨ МАНАЙД ИР ГЭДЭГ ҮҮ ҮГҮЙЛ БАЙХГҮЙ ЮУ Хавар болохоор төл энээ тэрээ гээд л юм л бол тусламж намар болохоор махных нь үнэ тэнгэрт хадаад……….
Цаг агаарын хүчин зүйл биш ээ. Ажил муутай мал аа барсан нь УБ-т ирж банйа
Малчид чинь шаааал арчаагүй юм байна лээ шд ЗАВААН ЮМНУУД
Chi malchdiin usgusun malliin makhiig iddeg uu ter archaagui zawaan yumnuud chini bidnii hooliig beldeed nar salhind gandaj yawdag yum shuu.
Угаас амар зүйл биш шүү дээ. Хүний буруутай үйл ажиллагаанаас байгалын нөхцөл улам хэцүү болж байна. Үүнээс үүдэн өвсны шим тэжээл муудаж байна. Малын тэсвэртэй дасан зохицомтгой байдал ч хичнээн хичээсэн өөр аргагүй бн. Гол нь шим тэжээлгүй өвстэй, цөлжилттэй талхлалттай нутгаас байгаагаар нь тэжээхээс өөр сонголтгүй байтал ган зуд гэж хэцүү юм яс янгинатал ташуурдхад хэн тэсэх вэ юу тэсэх вэ. Өөрсдөө ган зуданд дулаан буйданд суудаг байх. Ингээд тэснэ тэснэ гэхэд идэх хоолгүй болвол өөр арга хайхаас өөр аргагүй.
ЗУУН ДАМНАСАН МУУ ЗАСАГ ТӨРИЙН ЭРИН ҮЕД ОРОН НУТГААС ОЛНЫ ИТГЭЛ ХҮЛЭЭЖ СОНГОГДСОН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЭЭСЭЭ ҮЛГЭР АВЧ БАС Л САЙХАН АМЬДРАХЫГ ХҮСЭЖ ХОТОД ОРЖ ИРЖ БАЙГАА НЬ ТЭДНИЙ БУРУУ Ч БИШ БАЙХ ӨӨ. НАМ ДАГАЖ ХУДАЛ АМЛАЖ СЭМ ХУЙВАЛДАН ГАЗАР ШОРООГОО ЗАРЖ ДАМ МАЛЧДАА ҮГҮЙРҮҮЛЖ ЯВАА ГИШҮҮД ХЭТ ОЛШИРСОНЫ ГАЙ БАРЦАД ГЭХЭЭС ӨӨР ЮУ Ч ГЭХЭВ ДЭЭ
Sag unen hellee.
Сда, хотынхон тэд нараас үнэгүй мах, цагаан идээ идлээ юү?Ашиггүй, тоо хөөж гуншин авах гэж яваа юмнууд.Хотынхон тусламж гээд зөндөө юм явуулна.Малчид гэсэн сданууд асрамжийн газар, сургууль цэцэрлэг, ядуу айл өрхөд нэг хонины гуя, эсвэл үхрийн хавирга үнэгүй өгч үзлээ юү.Залхуу, шуналтай сданууд
Утаанд зараад байгаа хэдэн тэрбумаараа малгүй болсон өрхийг малжуулах юм бол шилжилт хөдөлгөөн багасна даа. Бас дээр нь хий тоо хөөсөн мянгат нэртэй юмнууд бэлчээрийн даацнаас хэтрүүлж малаа өсгөхөө болимоор юм.Түүний оронд малаа чанаржуулж малгүй нэгэндээ малаасаа тасалж өгч буян болдоггүй юм байхдаа. Хий хоосон нэр төр, өнгө мөнгө хөөсөн амиа хичээсэн бэртэгчингүүд. Хот хөдөөгийн бэртэгчингүүдийн аван идэхийн шуналд агаар нэгэн буй