Бидний дунд хошин шогийн мэдрэмжтэй, бусдыгаа хөгжөөдөг хүн заавал байдаг. Тэр хүн таны хамт олны нэг, гэр бүлийн гишүүн, найз нөхдийн нэг нь гэдэгт эргэлзэхгүй байна. Хошин шогийн мэдрэмжтэй, алиалах дуртай энэ хүмүүс бусдаасаа хамгийн ухаантай гэдгийг Австрийн судлаачид тогтоожээ.
Наргианч хүмүүсийн сэтгэл хөдлөл болон танин мэдэхүйн чадвар өндөр хөгжсөн байдаг аж. Мөн сэтгэн бодох чадвар өндрөөс гадна бусдад яршиг удаж, түрэмгий зан гаргадаггүй байна.
Тэд зөвхөн ухаалаг ч биш эргэн тойрныхоо уур амьсгалыг эерэгээр бүрдүүлдэг байна.Судалгааагаар хошин шогийн мэдрэмж өндөр хүн ямар ч хүйсийн хүний сонирхлыг татаж чаддаг бөгөөд энэ нь түнштэйгээ удаан хугацааны эерэг харилцаатай байх нэгэн чанар болдог байна.
1 comment
Тэгвэл манайхан бүгд ай кю өндөртэйн байна.