Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт байрлах цагдан хорих төвөөс энэ сарын 2-3-нд шилжих шөнө хоёр хоригдол оргожээ. Б.Отгончулуун, Э.Отгонбаатар нар өнгөрсөн шөнө 02:30 цагийн үед зугтсан байна.
Тэд нэг камерт хоригддог байсан аж. Э.Отгонбаатар нь хүчингийн хэргээр хоригдож байсан бол Б.Отгончулуун нь санаатайгаар хүний аминд хүрэхийг санаархсан хэргээр шүүхээс ял сонсож, улмаар ялаа эдэлж байжээ.